
Чингис хаан Үндэсний музей, Чингис хааны өв, соёлын хүрээлэн, Талын язгууртан сан хамтран "Их шүтээн Эзэн Чингис хаан" тусгай үзэсгэлэн 2025 оны наймдугаар сарын 08-нд дэлгэгдэж нээлтээ хийнэ.
Үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музейн үзмэр болон Б.Амарсанаагийн хувийн цуглуулгад хадгалагдаж буй Эзэн сангийн ганзай, Чингис хааныг бурханчлан дүрсэлсэн танка зураг, сан тахилын судар гэх мэт XVIII-XX зуунд бүтээгдсэн эд өлгийн зүйлс болох ховор үзмэрүүдийг Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын түр үзэсгэлэнгийн танхимд нэг сарын хугацаанд олон нийтэд зориулан дэлгэх юм байна. Энэ үзэсгэлэн есдүгээр сарын 8 хүртэл үргэлжилнэ
“Их шүтээн Эзэн Чингис хаан" үзэсгэлэн энэ сарын 8-нд дэлгэгдэнэ | ||
Үзсэн: 139 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.