Шууд Chart

Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ

2025-08-04 13:12:26

Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиадын албан ёсны нээлт  өнөөдөр боллоо. Энэ удаагийн багийн тэмцээнд GalBot роботыг хиймэл оюунаар удирдаж даалгавар гүйцэтгэнэ. Хиймэл оюуны олимпиадад энэ жил 64 улсын 80 баг, 292 сурагч, 40 гаран ажиглагч хүрэлцэн ирж өнгөрсөн жилийхээс хоёр дахин их оролцогчтой болж, өргөжжээ.

Олимпиадын эхний өдөр Цинхуа их сургуульд зочлон Компьютерын Ухаан, Технологийн тэнхимийн Хиймэл оюуны чиглэлийн профессоруудын илтгэлийг сонсож олон улсын тэргүүлэх судалгаатай танилцлаа. Haidan Zhongguancun шинжлэх ухааны паркад зочилж сансарын технологи, квант тооцоолол, хүн дүрст робот, шилгүй 3D дэлгэц, сэргээгдэх эрчим хүч, биотехнологи, нано технологи, хиймэл оюун, их өгөгдөл, цахилгаан машин, жолоочгүй машин, AI-д зориулсан сервер-GPU үйлдвэрлэл зэрэг өндөр технологиудын үзэсгэлэнг сонирхлоо. Уг шинжлэх ухааны парк нь хядатын 140 орчим их сургууль, 1 сая орчим судлаачидтай хамтран ажилладаг.

Тус шинжлэх ухааны паркад Дэлхийн гурав дахь хувийн сансрын компанийн пуужингийн хөдөлгүүрийн загвар, Quantium chip, Galbot humanoid robots, GPT-д суурилсан автомат SOC систем, Хиймэл оюунд суурилсан Cloud зураач машин, Хорт хавдрыг эмчлэгч цөмийн хурдасгуур зэргийг үзэж сонирхов. Үзсгэлэнгийн дараа оролцогчид тэмцээний өмнө тархиа амрааж дэврүүр дээр зураг зурах, анагаагч цайны зүүлт хийж Хятадын соёлын нэг хэсэгтэй танилцлаа.

 

 

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар


Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ  
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй