
Тээврийн прокурорын газраас 2025 онд Зам тээврийн осол хэргийг бууруулах, иргэдийн замын хөдөлгөөнд оролцох соёлыг нэмэгдүүлэх чиглэлээр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Тээврийн цагдаагийн албатай хамтран “Хотын соёл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 07 дугаар сарын 21-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албатай хамтран “Дүрмээ мөрдье” нэгдсэн арга хэмжээг Улсын хэмжээнд зохион байгуулан ажиллалаа.
Тус арга хэмжээний хүрээнд иргэд, олон нийтийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, буруу дадал хандлагыг нь өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх зорилго бүхий мэдээлэл, нийтлэл 20, зурагт хуудас 32, видео контент 252 нийт 304 мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээсэн нь давхардсан тоогоор 63,750,171 хүнд хүрсэн байна.
Аяны хугацаанд зам тээврийн осол хэргийн нөхцөл байдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмтсэн хүн 9,8 хувиар өссөн боловч зам тээврийн осол 17,7 хувиар, ослын улмаас хүн нас барсан тохиолдол 35,7 хувиар, хүүхэд өртөж гэмтсэн осол 6,5 хувиар тус тус буурчээ.
“Хотын соёл” аяны хүрээнд иргэн бүр замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцож, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалахыг Тээврийн прокурорын газраас уриалж байна.
Тээврийн Прокурорын газраас “Хотын соёл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна | ||
Үзсэн: 168 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.