
Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь их эрсдэлтэй байгаа бол 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 25 сум, их эрсдэлтэй 54 сум байна.
Мөн Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу, 62 хувьд хэвийн байгаа тул эртнээс өвөлжилт бэлтгэл ажлыг хангуулах чиглэлээр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө.
Энэ үеэр хөдөө аж ахуйн нөхцөл байдлын талаар мэдээллийг сонсож, гангийн эрсдэлийн үнэлгээг 14 хоног тутамд шинэчлэх, үнэлгээнд тулгуурлан эрсдэлийг тооцож, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулахыг үүрэг болгосон юм.
Мөн отор нүүдлийн зохион байгуулалтыг эртнээс төлөвлөж оновчтой зохион байгуулах бэлтгэлийг хангах, салбар дундын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ажиллахыг анхаарууллаа.
Гангийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангаж ажиллахыг анхаарууллаа | ||
Үзсэн: 167 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.