Шууд Chart

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдийг илрүүлжээ

2025-08-09 08:53:59

Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сэжиг бүхий шөнийн цэнгээний газруудад энэ оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө хяналт шалгалтын ажиллагааг явууллаа.

Хяналт шалгалтын хүрээнд нэр бүхий дөрвөн шөнийн цэнгээний газрын ажилчид болон 178 үйлчлүүлэгч иргэнд мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест сорил тавихад 18-28 насны Монгол улсын 4, ОХУ-ын 1 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.


Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдийг илрүүлжээ  
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй