
2025-2026 оны хичээлийн жилийн Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг наймдугаар сарын 12-ны өдрөөс наймдугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр хүлээн авна.
Энэ жил 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн, 6 настай хүүхдүүд нэгдүгээр ангид цахимаар бүртгүүлэх боломжтой. Урьдчилсан тооцоогоор Монгол Улсын хэмжээнд нийт 78,189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах юм.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ цахимаар бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.
Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
Хэрэв шилжилт хөдөлгөөн хийсэн бол түүнийг наймдугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх шаардлагатай.
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ | ||
Үзсэн: 212 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.