Шууд Chart

Дэлхийн аваргын марафон гүйлтийн тэмцээнд ОУХМ Ч. Батжаргал анх удаагаа оролцоно

2025-08-09 12:39:47

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлах ахлах ОУХМ Чулуудайн Батжаргал нь Ховд аймгийн хамгийн урт Бодончийн хавцалд 07 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан “Бодонч марафон-2025” хэт холын 100 км гүйлтийн тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлсэн амжилт үзүүлсэн билээ. Мөн Баянхонгор аймагт Долоодугаар сарын 25-26-ны өдөр зохион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах хэт холын зайн 24 цагийн гүйлтэд 196км 569м замыг амжилттай туулж мөнгөн медалийг хүртсэн байна.

Тэрээр эдгээр амжилтаараа ирэх аравдугаар сард Франц Улсад зохион байгуулагдах 24 цагийн гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.

Ахлах ахлагч Ч.Батжаргал нь хэт холын марафон гүйлтэд 2014 оноос хойш тасралтгүй оролцож, медалийн буухиагаа таслаагүй тамирчин билээ.


Дэлхийн аваргын марафон гүйлтийн тэмцээнд ОУХМ Ч. Батжаргал анх удаагаа оролцоно  
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй