
Монгол Улсын Зэвсэгт хүчин, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” хээрийн сургууль удахгүй зохион байгуулагдана. 17 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй уламжлалт сургууль энэ жил ОХУ-ын Буриадын нутаг дэвсгэрт явагдаж буйгаараа онцлог бөгөөд Монгол Улсын талаас оролцох бүрэлдэхүүн хээрийн байрлалд шилжиж, сургуулийн өмнөх жигдрэлтийг хангаж эхэллээ.
Жигдрэлтийн сургуулийг тасаг, салаа, рот, батальон гэсэн 4 үе шаттайгаар зохион байгуулж, төрөл мэргэжлийн цэргийн хичээлийн цэгүүдийг төхөөрөмжлөн сургалт дадлагыг явуулж байна. Тэр дундаа хамтарсан сургуулийн агуулга, хөтөлбөр шинэчлэгдсэний дагуу Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Мэргэн буудагч бэлтгэх төв болон Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Ахлагчийн хөгжлийн төвийн сургагч багш нар түргэн буудлага, жижиг бүлгийн тактикийн мэдлэг, дадлага олгож байна.
“Сэлэнгэ-2025” хамтарсан хээрийн сургуулийн Монгол талын удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр ажиллана. Хамтарсан сургуульд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн бүрэлдэхүүнээс гадна Агаарын цэрэг, Тусгай хүчний цэргээс тус тус томилгоот бүрэлдэхүүн оролцоно.
Эх сурвалж: Хуурай замын цэрэг
“Сэлэнгэ-2025” хээрийн сургуулийн жигдрэлтийг хангаж байна | ||
Үзсэн: 171 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.