Шууд Chart

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт объектын гал түймрийн 21 дуудлага бүртгэгджээ

2025-08-11 08:57:17

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 6, объектын гал түймрийн 21 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 40 иргэний аюулгүй байдлыг ханган, 2,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/819 дугаар захирамжийн хүрээнд Туул, Сэлбэ, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна.

Алба хаагчид голын усанд живж байсан 4 иргэний амь насыг аварч, гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 57391 иргэнд хүргэн, голын эргээс 3986 автомашиныг холдуулан, голд хөдөлгөөн үйлдэх боломжгүй болсон 10 автомашиныг татан гаргаж ажиллалаа.

Аялал, амралт зугаалгаар орон нутгийг зорихдоо баталгаат зам, гүүрээр зорчиж, болзошгүй аянга цахилгаан, гэнэтийн аадар борооны үед аюулгүй байдлаа хангаж, гол усны ослоос сэрэмжтэй байхыг зөвлөж байна.


Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт объектын гал түймрийн 21 дуудлага бүртгэгджээ  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй