
"Их хурд-10” хурдан морины уралдаан Хүй 7 худагт 2025 оны наймдугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд ХГБХХЕГ болон дүүргийн ХГБХХ хэлтсийн 68 албан хаагч хяналт тавьж ажиллажээ.
Хурдан морь уралдаанч хүүхдэд тавигдах шаардлагыг хангаагүй болон морьдын хэмжилтэд шаардлага хангаагүй байна. Энэ уралдааны үеэр 14 хүүхэд мориноос унажээ.
- Азарга нас 202 бүртгэгдсэнээс 103 морь уралдаж, 1 хүүхэд мориноосоо унасан. Бэртэл гэмтэл гараагүй.
- Соёолон нас 237 бүртгэгдсэнээс 123 морь уралдаж, 2 хүүхэд мориноосоо унасан. Бэртэл гэмтэл гараагүй.
- Хязаалан нас 268 бүртгэгдсэнээс 115 морь гараанд гарч, 3 хүүхэд мориноос унасан. Бэртэл гэмтэл гараагүй.
- Их нас 175 бүртгэлээс гарч, 154 морь уралдсан. 3 хүүхэд мориноосоо унасан. Бэртэл гэмтэл гараагүй.
- Даага нас 263 бүртгэгдэж, 93 морь гараанд гарсан. Мориноос унасан хүүхэд байхгүй.
- Эрлийз бага нас 222 бүртгэгдсэнээс 108 морь уралдаж, 4 хүүхэд мориноосоо унасан. 1 хүүхэд хүндэвтэр гэмтэл авч, анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн шатанд шилжүүлжээ.
- Шүдлэн нас 282 бүртгэгдэж, 83 морь уралдаанд гарсан. 1 хүүхэд мориноос унасан. Бэртэл гэмтэл гараагүй.
- Эрлийз дунд нас 238 бүртгэгдснээс 122 гарсан, шүдээр 2 хасагдсан. Мориноос унасан хүүхэд байхгүй.
“Их хурд-10” хурдан морины уралдааны үеэр 14 хүүхэд мориноос унажээ | ||
Үзсэн: 162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.