
Үндэсний статистикийн хорооноос 2025 оны долдугаар сарын байдлаар хэрэглээний үнийн индексийг танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны долдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсөж, өмнөх сараас 0.1 хувиар буурсан байна. Тодруулбал, 2025 оны долдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 5.4 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 16.6 хувь, хүнсний бүлгийн үнэ 6.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 8.8 хувиар тус тус өсжээ.
Харин Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 6.0 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 18.2 хувь, хүнсний бүлгийн үнэ 7.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 10.1 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүнээс гадна үнийн өсөлтөд нөлөөлөх гол хүчил зүйл бол инфляц байдаг. Тэгвэл инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны долдугаар сард 5.1 хувь байсан бол 2025 оны долдугаар сард 8.1 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.0 нэгж хувиар нэмэгдэж гарчээ. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.1 нэгж хувиар, мах, болон хатуу түлшнээс бусад дотоодын барааны Үнэ 4.9 нэгж хувиар голлон өсжээ.
Хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсжээ | ||
Үзсэн: 142 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.