
Энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлын рестораны хаалга эвдээд хулгайч орсон байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн дуудлага мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 29 настай эрэгтэй Солонгос хоолны газрын вакум хаалгыг хөшиж 12 нэр төрлийн архи согтууруулах ундааны зүйл хулгайлсан болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Иймд иргэд та өөрийн эзэмшлийн газрыг харуул хамгаалалттай байлгах, хаалгандаа найдвартай цоож, бэхэлгээ хийж, хяналтын камер, дохиолол, хамгаалалтын систем суурилуулахыг зөвлөж байна.
Үйлчилгээний газрын хаалгыг эвдэж архи согтууруулах ундааны зүйл хулгайлжээ | ||
Үзсэн: 139 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.