Шууд Chart

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13284 болжээ

2025-08-12 10:06:45

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар  сарын 12-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13284  болжээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа-47 хүн

  • Хөнгөн – 10
  • Дунд – 35
  • Хүнд-2 нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  13203, гэрээр эмчлүүлж буй 24, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон нийт 96710  хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5013 хүрсэн байна. Мөн 0-4 насны 2994, 5-9 насны 1712 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.


ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13284 болжээ  
Үзсэн: 197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй