
Сүхбаатар дүүрэг 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн 36, төрийн бус өмчийн цэцэрлэгт 21 цэцэрлэгт 10338 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзаж, хөрөнгө оруулалт, засвар тохижилтын ажлын явцын талаар мэдээлэл сонсож, холбогдох үүрэг чиглэл өглөө.
Шинэ хичээлийн жил болон өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн хөрөнгө оруулалтаар 13 цэцэрлэгийн дээвэр, фасад, сантехникийн их засвар, гадна тоглоомын талбайн тохижилтын ажил хийж байгаа. Мөн цэцэрлэгийн цахим бүртгэл дүүргийн хэмжээнд 64,6 хувьтай үргэлжилж байна.
Сүхбаатар дүүргийн 13 цэцэрлэгийн дээвэр, фасад, сантехникийн их засвар, тоглоомын талбайн тохижилтыг хийж байна | ||
Үзсэн: 194 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.