Шууд Chart

Ноён уулын дархан цаазат газарт хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоолоо

2025-08-12 13:26:43

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс Ноён уулын дархан цаазат газарт хууль зөрчиж, хашаа хайс хатгаж, гэр барьсан тухай мэдээллийг ирүүлсэн. Мэдээллийн дагуу байцаагчид шуурхай ажиллаж, зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авчээ.

Тодруулбал, Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс Сүжигтийн амны эхэнд “Гүнбилэгт трейд” ХХК нь харуул хамгаалалтын зориулалтаар зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс хатгаж, гэр барьсан байна. Шалгалтаар тухайн компани нь хүннүгийн үеийн язгууртны булшин дээр гэр барьж, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль” болон “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийг зөрчсөн учир газар чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулж, зөрчлийг бүрэн арилгажээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах, соёлын өвийг хамгаалах чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллаж байна.


Ноён уулын дархан цаазат газарт хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоолоо  
Үзсэн: 200 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй