Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан

2025-08-12 14:49:44

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногт бороо хур багатай байна.

2025 оны наймдугаар сарын 12-ны 20 цагаас
2025 оны наймдугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө Алтайн өвөр говиор 29-34 хэм, Их нууруудын хотгор, Орхон голын хөндий, говийн бүс нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 17-19 хэм дулаан байна.


2025 оны наймдугаар сарын 14-нөөс 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан  
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй