Шууд Chart

Зуслангийн байшин тоносон этгээдүүдийг баривчиллаа

2025-08-12 17:50:45

“Зорчих эрх хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ энэ оны 06 дугаар сард авхуулсан байх үедээ цахим гаваа тасалж, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан этгээдүүдийг баривчиллаа. Тус этгээдүүд нь оргон зайлсан үедээ бүлэглэн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 20 удаагийн орон байрны хулгайлах гэмт хэрэг, 2 удаа тээврийн хэрэгсэл хулгайлсан нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Иргэд Та бүхэн орон байраа эзэнгүй удаан хугацаагаар орхиж явахдаа хаалга, цоожиндоо найдвартай цоож, бэхэлгээ хийж, хөршийн холбоогоо сайжруулах, хяналтын камер, дохиоллын системийг байршуулах, цахим хуудастаа гэрээсээ хол байгаагаа мэдэгдсэн зураг, бичлэг нийтлэхгүй байж хулгайн гэмт хэргээс өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.


Зуслангийн байшин тоносон этгээдүүдийг баривчиллаа  
Үзсэн: 186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй