
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал наймдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 40 хувьд гантай болон гандуу, 60 хувьд хэвийн байна.
Тухайлбал: Баян-Өлгий, Увс, Төвийн зарим нутгаар, Ховд, Завхан, Сэлэнгийн ганц нэг сумын нутгаар муу, Архангай, Говьсүмбэр Дорнодын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Дорноговь Сүхбаатарын ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь Хэнтийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Булган, Сэлэнгэ, Дундговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Бугат, Хэнтийн Гурванбаян, Булганы Гурванбулагт 32-37 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-6.7 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын зарим, Баян-Өлгий, Өмнөговийн цөөн сумдын нутгаар дунджаас бага орсон байна.
Нийт нутгийн 40 хувьд гантай болон гандуу байна | ||
Үзсэн: 150 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.