
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Азийн хөгжлийн банкны (АХБ) Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулингийг хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн явц, үр дүн болон цаашдын хамтын ажиллагааны чиглэл, төлөвлөж байгаа арга хэмжээний талаар санал солилцлоо.
тогтолцоог сайжруулах, тэр дундаа ОБЕГ-ын эрт зарлан мэдээлэх системийг шинэчлэх, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх талаар харилцан санал солилцож, гамшгийн эрсдэлийг бууруулах, орон нутаг гамшгийн эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд ОБЕГ-ын бүтэц, зохион байгуулалтыг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан шинэчлэх, агаараас эрэн хайх болон гал түймэртэй тэмцэх чиг үүрэг бүхий нэгжийг үе шаттайгаар байгуулахаар зорьж байгааг танилцууллаа.
Монгол Улсын 330 сумаас 280 гаруй нь Эрэн хайх, аврах нэгжгүй байгаа нь гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлж байгааг онцолж, сум бүрт стандартын шаардлага хангасан, шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцөөр хангагдсан аврах, эрэн хайх нэгжийг байгуулах шаардлагатай байгааг тэмдэглэлээ.
Төслийн үр дүнд орон нутагт уснаас аврах, өндрийн гал унтраах тоног төхөөрөмж, хүн хүрэх боломжгүй газарт очих боломжтой тусгай зориулалтын тоног төхөөрөмжтэй, мэргэшсэн аврах нэгжүүд бий болж, гамшигт тэсвэртэй тогтолцоо бодитоор бүрдэнэ. Энэ нь улс орон даяар гамшигт сөрөн тэсвэрлэх тогтолцоог бий болгох чухал алхам юм.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гамшигт тэсвэртэй улс орон бий болгох, бүсчилсэн хөгжлийг бодитоор хэрэгжүүлэх зорилтууд тусгагдсан. Энэхүү зорилтыг биелүүлэхэд Азийн хөгжлийн банкны дэмжлэг, хамтын ажиллагаа стратегийн өндөр ач холбогдолтой болохыг онцоллоо.
Цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах, орон нутгийн байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэх, стандартын тогтолцоог төлөвшүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг тууштай хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана | ||
Үзсэн: 124 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.