Шууд Chart

Боловсролын салбарт 328 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна

2025-08-13 13:10:51

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулинд Боловсролын салбарт 1,8 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 446,4 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 328 төсөл, арга хэмжээ батлагдаж он дамжин хэрэгжиж байна. Дээрх төсөл, арга хэмжээнээс 72 төсөл, арга хэмжээ буюу 11,630 хүүхдийн суудалтай 26 сургуулийн өргөтгөл болон шинэ барилга, 3,225 ортой 24 цэцэрлэгийн барилга, 1,680 хүүхдийн хүчин чадалтай 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1,525 хүүхдийн ортой 12 дотуур байрны барилга, 3 спорт зал, 960 хүүхдийн хүчин чадалтай Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн барилгуудыг 2025 онд ашиглалтад оруулахаар захиалагч, захиалагчийн хяналтын байгууллага, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж байна.

Бүсчлэлээр авч үзвэл нийслэл Улаанбаатар хотод 4,720 хүүхдийн хүчин чадалтай 8 сургуулийн барилга, 2,150 хүүхдийн ортой 13 цэцэрлэгийн барилга, 1,400 хүүхдийн хүчин чадалтай 5 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт залны барилга, орон нутагт 6,910 хүүхдийн хүчин чадалтай 18 сургуулийн барилга, 1,075 хүүхдийн ортой 10 цэцэрлэийн барилга, 1,525 хүүхдийн ортой 12 дотуур байрны барилга, 2 спорт залны барилга, 960 хүүхдийн хүчин чадалтай Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн барилгууд байна.

Дээрх барилгуудаас ачаалал өндөртэй байршлуудад баригдаж буй дараах барилгууд байна. Үүнд:

  • Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, сонгинохайрхан дүүрэг, 62 дугаар сургууль/.
  • Сургуулийн барилга, 640 суудал /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо/.
  • Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ор /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг,13 дугаар хороо, 172 дугаар цэцэрлэг/.
  • Цэцэрлэгийн өргөтгөлийн барилгa /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 71 дүгээр цэцэрлэг/.
  • Сургуулийн барилга, 640 суудал, спорт заал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хотхон/.
  • Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо/.
  • Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал, спорт заал /Хөвсгөл, Мөрөн сум, Титэм сургууль/.
  • Сургуулийн барилга, 640 суудал /Дорноговь, Замын-Үүд сум/.
  • Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байр /Орхон, Баян-Өндөр сум/.
  • Цэцэрлэгийн барилга, 240 ор /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/.
  • Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 150 ор /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, 45 дугаар цэцэрлэг/.

Боловсролын салбарт 328 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна  
Үзсэн: 144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй