
Нийслэлийн Засаг Даргын 2025 оны “Хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1064 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2025 оны наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 15-ныг дуустал нийслэлийн хэмжээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод байнгын болон хөдөлгөөнт эргүүлээр хүн мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулна. Энэ хүрээнд өнөөдөр НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр хяналт шалгалтыг хамтран зохион байгуулах мэргэжлийн байгууллагуудад холбогдох чиглэлийг хүргэж, бэлтгэл ажлыг танилцууллаа.
Өнгөрсөн 2024 онд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба, Байгал орчны газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс аравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт авто тээврийн шалган нэвтрүүлэх 10 товчоодод 62 хоног 24 цагаар давхардсан тоогоор 3100 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж, нийт 112,600 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалтыг хийж, 70 удаагийн үйлдлээр 291 ширхэг тарваганы мах илрүүлж, зөрчил гаргасан 79 хэрэгт 23.5 сая төгрөгийн торгууль, 139.4 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлж ажилласан байна.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт энэ сарын 15-наас эхэлнэ | ||
Үзсэн: 134 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.