Шууд Chart

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна!

2025-08-13 14:54:51

Наймдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Балж, Улз голын усны түвшин өмнөх өдрөөс 30-60 см нэмэгдэж, Дадал сум орчимд Балж голын усны түвшин үерийн түвшинд 20 см дөхсөн бол Дашбалбар сум орчимд Улз гол үерийн аюултай түвшинг 5 см даван хүчтэй үерлэж байна.

Мөн Хархираа гол Тариалан сум орчимд үерийн түвшинг давсан хэвээр байна. Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, малчид, тариаланчид, аж ахуй нэгж байгууллагууд, аялал зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

2025-08-13


Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй