Шууд Chart

Боловсролын сайд П.Наранбаяр БНСУ дахь Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, захирлуудыг хүлээн авч уулзав

2025-08-13 17:24:47

Боловсролын сайд П.Наранбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, захирлуудтай уулзаж, сургуулийн үйл ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Солонгос дахь Монгол сургууль нь 27 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуульд 1-12 дугаар ангийн 346 монгол хүүхэд суралцаж байгаа бөгөөд монгол хэл, түүх, соёлын хичээлийг монгол багш нар заадаг аж. Солонгост 15 мянга орчим монгол сургуулийн насны хүүхэд байгаа талаар сургуулийн төлөөлөл мэдээлэв.

Уулзалтын үеэр Боловсролын сайд П.Наранбаяр тус сургуулийг Монгол, Солонгосын гүүр болж, эх хэл, соёлоо түгээн дэлгэрүүлж байгаад талархал илэрхийлээд, суралцагчдын хувьсах зардлыг цаашид ч үргэлжлүүлэн олгохоо мэдэгдлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч 09 дүгээр сарын 01-нд хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан заах хичээлийг суралцагчдад хүргэх, "Мэдлэ" цахим сургуультай хамтран ажиллах зэрэг саналыг дэвшүүлэв.

Түүнчлэн 08 дугаар сарын 15-нд сургуулийн төгсөгчдийн уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.


Боловсролын сайд П.Наранбаяр БНСУ дахь Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, захирлуудыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй