Шууд Chart

Алба хаагчид нурангинаас болон өндрөөс аврах ажиллагааны дадлага сургалтыг хийлээ

2025-08-14 10:21:11

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ОХУ-ын Хабаровск хотноо энэ сарын 19-23-нны өдрүүүдэд зохион байгуулагдах газар хөдлөлтийн гамшгийн үр дагаврыг арилгах сургалт, дадлагад оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

 

Хоёр улсын хамтарсан дадлага, сургуульд оролцох алба хаагчид машин техник, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, нурангинаас болон өндрөөс аврах ажиллагааны дадлага сургалтыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадыг түшиглэн зохион байгууллаа.

Сургалтад ОБЕГ, НОБГ, Үндэсний аврах бригад, 09, 115 дугаар анги болон бүсийн төвүүд болох Өвөрхангай, Ховд, Орхон, Дархан-Уул, Дорнод, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын нийт 30 орчим алба хаагч хамрагдах юм.


Алба хаагчид нурангинаас болон өндрөөс аврах ажиллагааны дадлага сургалтыг хийлээ  
Үзсэн: 129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй