Шууд Chart

Буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын 25 тамирчин өрсөлдөнө

2025-08-15 09:46:57

Казахстан улсын Шымкет хотод буудлага спортын насанд хүрэгчид, өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 15-30-ны өдрүүдэд болно.

Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, дасгалжуулагч Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлага дор гурван насны ангилалд нийт 25 тамирчин оролцох гэж байна.

Насанд хүрэгчдийн ангилалд 13 тамирчин цэц сорих ба урт бууны дасгалд Н.Баяраа, Э.Сайнхүү, Б.Эрхэмбаяр, Г.Нандинзаяа, О.Есүгэн, Т.Золжаргал нар өрсөлдөх бол гар бууны дасгалд Э.Даваахүү, Ш.Буянзаяа, Э.Бадамгарав, Т.Баярцэцэг, Т.Гантуул, Т.Баярмаа, А.Буяндэлгэр нар оролцоно. Мөн өсвөр үеийнхний ангилалд 11, залуучуудад нэг тамирчин оролцох бөгөөд баг тамирчдын түрүүч өнөөдөр Казахстан улсыг зорив.

Монголын буудлага спортын Ази тивийн анхны медалийг 1987 онд гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат сонгомол гар бууны 50 метрийн дасгалд (хүрэл медаль) хүртэж байв. Түүний хувьд Ази тивээс хүрэл медаль хүртсэнээр зуны олимпын наадамд буудлага спортын төрлөөр оролцох эрхийг албан ёсоор авсан анхны Монгол тамирчин болсон билээ.

Харин буудлага спортын багийн төрөлд Ази тивийн анхны медалийг 1987 онд Л.Ундралбат, Т.Мягмаржав, Г.Баасанцэрэн нар хүртэж байсан бол Ази тивийн анхны алтан медальтан нь гавьяат тамирчин Д.Мөнхбаяр (1991 он) юм. 

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо


Буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын 25 тамирчин өрсөлдөнө  
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй