
Дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байгаа 207 ТҮЦ, павильон байсан. Өнгөрөгч гуравдугаар сарын 08-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 14 удаагийн ачилтаар нийт 240 ТҮЦ нүүлгэн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган хүний замын газар чөлөөлөлтийг хийсэн.
Гэвч нийтийн эзэмшлийн зам талбайд дахин ТҮЦ байршуулсан зөрчил гарсаар байгаа. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, нийтийн гудамж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажил өнөөдөр нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд хийж байна.
Газар чөлөөлөх үйл ажиллагаа нь нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлж, Газрын тухай хууль, тогтоомж, нийслэл, дүүргийн ИТХ-ын шийдвэр, дээд байгууллагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж байгаа үйл ажиллагаа бөгөөд дүүргийн Засаг даргын өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажил. Өнөөдрийн байдлаар дүүргийн 1-14 хороонд дахин шинээр тавьсан 37 ТҮЦ байснаас 5-ыг нь нүүлгэн шилжүүлээд байна. Үүнд,
- VIII хороо МУБИС-ын баруун талд-1
- VI хороо Залуучууд зочид буудлын ард-1
- VI хороо МУИС -ын Номын сангийн урд-1
- X хороо Монгол 3-р сургуулийн урд-1
- XI хороо 100 айлын автобусны буудал-1
Сүхбаатар дүүрэгт байршуулсан таван ТҮЦ-ийг нүүлгэж байна | ||
Үзсэн: 131 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.