Шууд Chart

Улсын хэмжээнд 78189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана

2025-08-15 16:30:15

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл 2025 оны  наймдугаар сарын 12-ны өдрөөс наймдугаар сарын 26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа. Улсын хэмжээнд хүн амын тоогоор 78 189 хүүхэд ерөнхий боловсролын 1 дүгээр ангид элсэн суралцана. Үүний 50.2 хувь буюу 39 247 хүүхэд нийслэлд, 49.8 хувь буюу 38 942 хүүхэд орон нутагт байна.

2025 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 14:00 цагийн байдлаар

  • Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 1 дүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэлийг сургуулийн элсэлтийн комисс 60.9 хувьтай хянаж баталгаажуулсан байна.
  • Налайх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сургуулийн элсэлтийн комисс 80.0-95.3 хувийн гүйцэтгэлтэй хянаж баталгаажуулсан байна.
  • Сургуулийн элсэлтийн комиссын баталгаажуулан илгээснийг 75.8 хувь буюу 17 553 эцэг эх, асран хамгаалагч баталгаажуулаагүй байна.
  • Орон нутгийн хэмжээнд ерөнхий боловсролын 1 дүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэлийг сургуулийн элсэлтийн комисс 54.9 хувьтай хянаж баталгаажуулсан байна.
  • Дорноговь, Дорнод, Завхан, Сүхбаатар, Хэнтий, Дархан-уул аймгууд сургуулийн элсэлтийн комисс 81.6-99.9 хувийн гүйцэтгэлтэй хянаж баталгаажуулсан байна.
  • Сургуулийн элсэлтийн комиссын баталгаажуулан илгээснийг 80.9 хувь буюу 15 064 эцэг эх, асран хамгаалагч баталгаажуулаагүй байна.


Улсын хэмжээнд 78189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй