
Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд хамтарсан хяналт шалгалтын ажил хийгдэж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн газар хамтран шалгалт явуулж илэрсэн зөрчлийн дагуу Байгаль орчны хяналт, Геологи уул уурхайн хяналтаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж үйл ажиллагааг нь зогсоож, хуулийн дагуу хариуцлага тооцон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Жинжи майнинг ХХК-ийн үйл ажиллагаанд 2025 оны зургаадугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн байгаль орчны газраас хяналт шалгалт явуулж Байгаль орчны хяналт, Геологи уул уурхайн хяналтаар зөрчлийн хэрэг нээн зөрчил шалгах ажиллагаа явуулсан.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар Жинжи майнинг ХХК-ийн үйлдсэн зөрчилд холбогдох хуулийн дагуу торгууль, байгаль орчинд учруулсан хохиролд нөхөн төлбөр тооцож, уурхайн үйл ажиллагааг зогсоосон.
2025 оны наймдугаар сарын 10-ны өдөр улсын байцаагчийн тавьсан лац тэмдгийг хөндөн үйл ажиллагаа явуулж байна гэх гомдол мэдээллээр Сэлэнгэ аймгийн ерөө сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт шалгалт хийхэд улсын байцаагчийн лац тэмдгийг хөндсөн байсан тул ахин лац тавьж үйл ажиллагааг дахин зогсоосон байна.
Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дэвсгэрийн заагт уул уурхайн үйл ажиллагаа явуулсан Демси трейд ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж Байгаль орчны хяналт, Геологи уул уурхайн хяналтаар зөрчлийн хэрэг нээж шалгах ажиллагаа явуулсан.
Уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийгдэж байна | ||
Үзсэн: 127 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.