
Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор товлолын вакцинаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдийг нөхөн дархлаажуулах үйл ажиллагаанд ажиллах хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор ЭМХТ, ХӨСҮТ хамтран "Дархлаажуулалтын сувилахуй" төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалтыг 2025 оны зургаадугаар сарын 23- наас наймдугаар сарын 14-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн сум, өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 136 сувилагчийг хамруулан, амжилттай төгслөө. Эдгээр төгсөгчид улаанбурхан өвчний дэгдэлтийн үед хүний нөөцийн бэлэн байдлыэ хүрээнд сургагдсан нь дэгдэлтийн хариу арга хэмжээ, тандалт, дархлаажуулалтын үйл ажиллагаанд биечлэн оролцож, онолын мэдлэгээ баталгаажуулсан ач холбогдолтой байлаа.
"Дархлаажуулалтын сувилахуй" төрөлжсөн мэргэшлээр 136 сувилагч бэлтгэлээ | ||
Үзсэн: 111 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.