
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн нутаг дахь Цэхэр цөөрөм гэх газарт айлуудын ойролцоо 8 дугаар сарын 14-ний өдөр хүрэн баавгай үзэгджээ. Тиймээс энэ хавиар зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангахыг тус аймгийн Онцгой байдлын газар зөвлөж байна. Шаардлагагүй тохиолдолд эрсдэлтэй бүс нутгаар бүү яваарай.
Хэрэв баавгайтай таарвал цочоож, шууд халдаж болохгүй. Холоос чанга дуу чимээ гаргаж үргээх хэрэгтэй. Малчид малдаа ганцаараа явж болохгүй. Аль болох олуулаа мал хариулах, хот айлаараа нутаг сэлгэх, ганц айл биш олуулаа нутаглахыг онцгой байдлын албанаас зөвлөж байна.
Ямар нэг аюул учирвал Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт 70372101, 70377010, 7037101 дугаарын утсаар хандаарай!
Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг баавгай үзэгджээ | ||
Үзсэн: 141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.