
Усны тухай хуулиийн хэрэгжилтийн байдалд улсын хэмжээнд хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулж байна.
Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/07 дугаартай удирдамжийн дагуу ус, рашаан ашиглалт болон усан сан бүхий газар, хүн амын онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтийн байдалд улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.
Тус оны эхний хагас жилийн байдлаар 151 объектод хяналт шалгалт явуулж, усыг зохих зөвшөөрөл, гэрээгүй ашигласан, хуульд заасан ус ашиглагчийн үүргээ хэрэгжүүлээгүй 89 зөрчил дутагдлыг арилгуулан, 27 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж усны нөөцөд учруулсан хохиролд нөхөн төлбөр ногдуулан ажилласан
Мөн салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/08 дугаартай удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх байгууламж болон ахуйн бохир усны бага оврын цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал усны стандартын шаардлагыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.
Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Усны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт явуулж байна | ||
Үзсэн: 130 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.