
2025 оны наймдугаар сарын 18-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Наймдугаар сарын 20-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, 21-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний усархаг бороо орох тул үер ус, аянга, цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Хур тунадас: Наймдугаар сарын 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний усархаг бороо, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Наймдугаар сарын 20, 21-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. Наймдугаар сарын 22-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Наймдугаар сарын 20-нд ахиухан хэмжээний усархаг бороо, 21-нд бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Наймдугаар сарын 20, 21-нд сэрүүсэж шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв | ||
Үзсэн: 114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.