Шууд Chart

Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 92 хувьтай үргэлжилж байна

2025-08-18 13:59:51

Улаанбаатар хотын газар нутгийн 88.2 орчим хувийг эзэлдэг гэр хорооллын бүсэд хүн амын 60 орчим хувь амьдарч байна.

Иймд хотын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянхошуу, Сэлбэ, Ханын материал, Хүннү хот зэрэг байршилд цогц орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалд 3000 айлын орон сууцны төслийг 20.7 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2025–2029 онд хоёр үе шаттай барих юм. Төслийн нэгдүгээр үе шатанд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, хоёрдугаар үе шатанд 1200 айлын орон сууцыг 8.1 га талбайд барина.

Төслийн газар чөлөөлөлтийн ажил амжилттай хэрэгжиж байна. Нэгдүгээр үе шатанд нийт 232 нэгж талбарыг чөлөөлөхөөс гүйцэтгэл 92 хувьд хүрчээ. Ханын материал хот орон сууцжуулах төслийн хүрээнд худалдаа, үйлчилгээ, спортын төв бүхий цогц орон сууцны төслийг хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд гэр хорооллын яндан, нүхэн жорлон тус тус 3000-аар буурах тооцоо судалгаа гарсан байна.


Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 92 хувьтай үргэлжилж байна  
Үзсэн: 129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй