
БНСУ-ын Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын сүүлчээс эхлэн аялал жуулчлалын зорилгоор ирэх хятадын иргэдийг визээс чөлөөлөхөө мэдэгдэв.
Энэхүү арга хэмжээ нь Ази, Номхон далайн дээд хэмжээний уулзалтын өмнө гадаад жуулчлалыг сэргээх зорилготой бөгөөд 2026 оны зургаадугаар сар хүртэл түр хугацаанд хэрэгжих юм.
Визээс чөлөөлж буйг анх энэ оны гуравдугаар сард зарласан бөгөөд 2024 оны 11 дүгээр сард Хятад улс БНСУ-ын иргэд болон бусад улсын аялал жуулчлалын шугамаар зорчиж буй иргэдийг визээс чөлөөлөх болсны дараах явдал юм.
Мөн үүнийг Ли Жэ Мён Ерөнхийлөгчийн Либерал Засгийн газар хоёр орны харилцаа сайжрах хүлээлттэй холбон тайлбарлаж байна.
Дээрх арга хэмжээг Хятадын 10 дугаар сард тохиох амралтын үеэр хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа ба дотоодын эдийн засгийг сэргээхэд тустай хэмээн Аялал жуулчлалын яамнаас мэдэгдлээ.
БНСУ 2025 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 1-ний хооронд Гёнжу хотод Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бөгөөд тус уулзалтын үеэр Хятадын удирдагч Ши Жиньпин болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар хоёр талын уулзалт хийх магадлалтай ажээ.
Эх сурвалж: ГИХГ
БНСУ Хятадын жуулчдыг визгүй зорчуулахаар болжээ | ||
Үзсэн: 145 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.