Шууд Chart

Монгол Улсын баг, тамирчид тийболын Азийн аварга боллоо

2025-08-18 15:02:50

Япон улсын Токушима мужийн Анан хотноо зохион байгуулсан Тийболын Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсын тамирчид бахархам амжилт гаргаж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл, нөр их бэлтгэлийн үр дүнд манай баг тамирчид олон улсын дэвжээнд тивийн шилдэг өрсөлдөгчдийг ялж, Монголынхоо нэрийг өндөрт өргөв.

  • Алтан медалийг Баянгол дүүргийн SK клубийн тамирчид,
  • Мөнгөн медалийг Сүхбаатар дүүргийн Demons клубийн тамирчид,
  • Хүрэл медалийг Нийслэлийн Peak клубийн баг тамирчид хүртлээ.

Монголын бейсбол, софтболын үндэсний холбооны баг тамирчид шагналт байрын эзэд боллоо. Монголын тамирчид ийнхүү Азийн аваргын дэвжээнд бахдам амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, медалийн тавцанд төрийн дуулал, алтан соёмбот далбаагаа мандууллаа. Шинэ тутам хөгжиж буй тийболын спортоор хичээллэдэг нийт тамирчдадаа баяр хүргэе. 

 Эх сурвалж: НИТХ-ХМОНХА


Монгол Улсын баг, тамирчид тийболын Азийн аварга боллоо  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй