Шууд Chart

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

2025-08-18 15:06:52

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 20-ны өдөр Дундговь, Төв аймгийн нутгаар ахиухан хэмжээний усархаг бороо орно.

Малчид, иргэд, хадланчдын анхааралд: 19-20-нд шилжих шөнө Өмнөговь, Дундговийн нутгаар, 20-ны өдөр Төв, Сэлэнгэ, Дундговийн нутгаар, 20-21-нд шилжих шөнө Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар усархаг аадар бороо, бороо үргэлжлэн орох тул нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2025 оны наймдугаар сарын 18-ны 20 цагаас
2025 оны наймдугаар сарын 19-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс зүүн хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн баруун хэсгээр борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.


2025 оны наймдугаар сарын 20-ноос 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-ноос ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1-4 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 22, 23-нд нутгийн баруун хагаст дулаарна.


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй