
2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд 2150 (хөгжлийн бэрхшээлтэй) хүүхэд хамрагдаж байсан байна. Харин 2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 1 дүгээр ангид хөгжлийн бэрхшээлтэй 1060 хүүхэд элсэн суралцана.
Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хүртээмжтэй хамруулах чиглэлээр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга нар "Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл"-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухаан сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн A/220, A/475, A/812 дугаар хамтарсан тушаалын дагуу байгуулан ажиллаж байгаа аж.
2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын нэгдүгээр ангид хөгжлийн бэрхшээлтэй 1060 хүүхэд элсэн суралцана | ||
Үзсэн: 113 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.