
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хийх уулзалтын өмнө мэдэгдэл хийж, Украины дайныг зогсоохын тулд "Украин НАТО-д элсэхгүй байх", "Крымийг Оросын хяналтад өгөхийг хүлээн зөвшөөрөх" хоёр гол шаардлага тавьж буйгаа мэдэгдсэн.
Ингэснээр “дайн даруй дуусах боломжтой” гэж АНУ-ын Ерөнхийлөгч үзэж байгаа аж.
Гэвч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Орос эхлүүлсэн дайнаа өөрөө дуусгах ёстой” хэмээн мэдэгдэж, газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолоосоо ямар ч нөхцөлд ухрахгүй гэдгээ онцоллоо.
Европын удирдагчид ч Украины талд байр сууриа илэрхийлээд, Трампын саналд эргэлзэж байгаагаа нуусангүй. Өнөө орой Вашингтонд болох уулзалтад энэ асуудал гол сэдэв болох төлөвтэй байна.
Зеленский: Орос эхлүүлсэн дайнаа өөрөө дуусгах ёстой | ||
Үзсэн: 113 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.