
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар Цагаан ордонд хийсэн ганцаарчилсан уулзалтаа дуусгаж, Европын өндөр түвшний удирдагчидтай өргөтгөсөн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.
Уулзалтын үеэр Трамп Украины аюулгүй байдлыг хангахад АНУ чухал үүрэг гүйцэтгэхээ илэрхийлж, Европын улсуудтай хамтран “НАТО-д адилтгах” хамгаалалтын хэлбэр боловсруулахад бэлэн гэдгээ мэдэгдэв.
Харин Украины Ерөнхийлөгч Зеленский "Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй гурвалсан уулзалт хийхэд бэлэн" гэдгээ тодотгосон нь энхийн хэлэлцээний шинэ шатны боломж гэж ажиглагчид үзэж байна.
Мөн уулзалтын үеэр Европын дээд түвшний удирдагчид Украинд үзүүлэх тусламж, дэмжлэгээ үргэлжлүүлэхэд бэлэн гэдгээ дахин баталгаажууллаа.
Гэсэн ч Доналд Трамп Украиныг НАТО-д элсүүлэх боломжийг үгүйсгэн, Европ гол үүрэг гүйцэтгэх хувилбарыг илүүд үзэж буйгаа дахин тодотгов. Энэ нь Европын зарим удирдагчдыг түгшээж буй нь илэрч байв.
Эцэст нь “Энхийн шийдэл эрэлхийлэх” гэсэн ерөнхий зарчим зонхилсон ч, тодорхой алхам хийгдээгүй бөгөөд талуудын байр суурийн зөрүү хадгалагдсаар үлдлээ.
Доналд Трамп, Володимор Зеленский нарын уулзалт тодорхой шийдэлд хүрсэнгүй | ||
Үзсэн: 113 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.