Шууд Chart

Жорж Клуни нууцхан хуримлав

2014-09-29 08:39:19

Холливудын од Жорж Клуни хүний эрхийн хуульч, Ливан гаралтай  Амал Аламуддинтай өнгөрсөн бямба гарагт Венец хотноо гэрлэсэн байна. Тэдний хурим шоу бизнесийнхний дунд хамгийн их хүлээлт үүсгэсэн үйл явдлуудын нэг болоод байсан юм. 53 настай Клуни, 36-тай Аламуддин нарын хуримын ёслолд оролцохоор Венецэд хүрэлцэн очсон хүмүүсийн дунд  Мэт Дэмон, Синди Кроуфорд, Билл Мюррей, Боно зэрэг алдартнууд байжээ. Гэрлэх ёслол Венецийн алдарт Гранд Каналын ойролцоох тансаг зэрэглэлийн Аман зочид буудалд болсон бөгөөд Клунигийн төлөөлөгч хуримын талаар сэтгүүлчдэд товчхон мэдээлэл өгсөн байна.
Клуни, Аламуддин нар өнгөрсөн 4-р сард сүй тавиад байсан юм. Оскарын 2 удаагийн шагналт жүжигчин өмнө нь Талия Балсамтай гэрлэж байсан ч тэдний хамтын амьдрал 1993 онд эцэс болжээ. Харин Ливанд төрж, Их Британид өссөн Аламуддины хувьд Wikileaks-ийг үндэслэгч Жулиан Ассанж, Украйны ерөнхий сайд асан Юлия Тимошенко нарын өмгөөлөгчөөр ажилласан туршлагатай нэгэн бөгөөд Клунитэй ажлын шугамаар анх танилцаж байсан аж.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/


Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Жорж Клуни нууцхан хуримлав  
Үзсэн: 2257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй