Шууд Chart

Трамп, Путин нар утсаар юу ярив

2025-08-19 11:41:29

Гурвалсан уулзалтын төлөвлөгөө үргэлжилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөрЕвропын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Их Британийн Ерөнхий сайд Кэйр Стармер, Германы Канцлер Фридрих Мерц, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Финляндын Ерөнхийлөгч Александр Стубб, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга  Марк Рутте болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський нартай хийсэн уулзалтын дундуур ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцаж, ойролцоогоор 40 минут үргэлжилжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдэгдсэнээр, яриа илэн далангүй, бүтээлч болсон гэж тодорхойлжээ. Трамп утсаар ярьж байхдаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Европын өндөр түвшний удирдагчидтай хийсэн уулзалтын талаар Путинд мэдээлсэн байна.

Путин, Трамп нар Орос, Украины төлөөлөгчдийн хооронд шууд хэлэлцээ хийхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ хэлэлцээний түвшинг дээшлүүлэх талаар талууд судлан ярилцжээ. Мөн талууд Украины болон олон улсын бусад асуудал, мөн хоёр талын хэлэлцэх халуун цэгүүдийн талаар үргэлжлэн анхаарлаа хандуулахаар тохиролцсон байна.

Утсаар ярилцсаны дараа Трамп гурвалсан уулзалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бөгөөд оролцогчид нь Трамп, Путин, Зеленский нар байх юм. Гурвалсан уулзалтын байршил одоогоор хараахан тогтоогдоогүй байна.

Мөн өдөр Трамп Цагаан ордонд Европын удирдагчидтай олон талт уулзалт хийж, “АНУ-аас зохицуулах Украины аюулгүй байдлын баталгааны төлөвлөгөө”-нд анхаарлаа хандуулсан гэж мэдээлжээ.

Тус уулзалт нь Трамп, Зеленский нарын өмнөх уулзалтаас үргэлжлэн, Орос, Украины хоорондын шууд хэлэлцээний боломжийг эргэн нээж байгаа ч, одоогоор тодорхой шийдэл гараагүй байгаа нь олон улсын дипломат хүрээний анхаарлыг татаж байна.

Утсаар ярилцсан нь хоёр талын харилцааг түргэн шуурхай сэргээх алхам болж, энхийн хэлэлцээний шинэ шатны боломжийг бий болгохоор байна..


Трамп, Путин нар утсаар юу ярив  
Үзсэн: 119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй