Шууд Chart

Улирлын томуугийн 300.000 хүн тун вакцин худалдан аваад байна

2025-08-19 12:18:17

ДЭМБ-аас 2025-2026 онд зөвлөмж болгосон улирлын томуугийн вакцины нийт 300.000 хүн тунг НҮБ-ын Хүүхдийн сан болон дотоод ханган нийлүүлэгчээр дамжуулан худалдан авсан байна.

Эхний ээлжийн 135.000 хүн тун томуугийн вакциныг ирэх долоо хоногт, дараагийн ээлжийн 165.000 хүн тун вакциныг есдүгээр сарын эхний хагаст хүлээн авахаар төлөвлөжээ. 

Улаанбурханы эсрэг нөхөн дархлаажуулах ажлыг эрчимжүүлж, нөхөн дархлаажуулалтад 10 сараас 15 насны хүүхдийн 55 хувийг хамруулсан байна.

Отор нүүдлээр бусад аймгийн нутагт амьдарч буй иргэдэд харьяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх чиглэлийг аймгуудын Эрүүл мэндийн газарт хүргүүлэн мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллаж байна. 


Улирлын томуугийн 300.000 хүн тун вакцин худалдан аваад байна  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй