Шууд Chart

Хүрэн баавгайн тархац бүхий аймаг, сумдад амьдарч буй иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж байна

2025-08-19 12:29:05

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, идэш тэжээлийн хомсдол, зэрлэг амьтад малын амьдрах орчны давхцал, байгалийн нөөцийн хэт ашиглалт, ой хээрийн түймрийн улмаас баавгай суурин газарт үзэгдэх, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байгаа тул хүрэн баавгайн тархац бүхий аймаг, сумдад Мэргэжлийн байгууллагаас дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгч байна.

  • Баавгай хот суурин газар, суурьшлын бүсэд орж ирсэн, ойртож ирсэн тохиолдолд орон нутгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн БОГ-ын холбогдох мэргэжилтэнд хандах;
  • Аймаг, сумын ажлын хэсгийг байгуулж баавгайн тархац нутагт ойр буй малчид, иргэдийн байршил, баавгайн шилжилт хөдлөлийн замнал, явсан газар орны зураглал тогтоох, авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах;
  • Баавгай нь удаа дараагийн тохиолдлоор иргэдийн мал, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрсдэлд өртсөн малчин айл өрхийг тухайн бүс нутгаас холдуулан нүүлгэх, ажлын хэсгээс эргүүл хяналтыг тогтмолжуулах;
  • Бүс нутгаас нүүх боломжгүй бол нэг дор төвлөрч буух;
  • Айл өрхүүд орой үдшийн цагаар утаа май тавих, гал гаргах, буу тавих, цахилгаан хөрөө асаах гэх мэт;
  • Машин, мотоцикль, гар утас, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах;
  • Малын бэлчээр, гэрийн ойролцоох мал амьтны сэг зэмийг холдуулан устгах;
  • Үзэгдсэн мөрөөрөө хэрэн яваа баавгайг хүн рүү дайраагүй тохиолдолд машин, мотоцикль, мориор элдэж хөөж бахардуулах, алж устгахгүй байх;
  • Тухайн бүс нутагт хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх;
  • Баавгай үзэгдэж, тохиолдож болох аялал жуулчлалын бүс нутгуудад анхааруулга бүхий самбарыг байрлуулах, хээр хоноглохгүй байх;
  • Тухайн эрсдэлт бүсэд амьдарч буй иргэд малчдад яриа таниулга зөвлөмж, сэрэмжлүүлэг тараах;
  • Хүрэн баавгай нь 2023 оны Засгийн газрын 260 дугаар тогтоолоор батлагдсан Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 12,450,000 төгрөг болсон тул зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд Амьтны тухай хуульд заасны 24,900,000 төгрөг төлөх заалттайг анхаарна уу.
  • Яаралтай тохиолдолд мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” /Утас: 88001414, 88623198/; “Амьтан-Асралт” ХХК /Утас: 99772972/ яаралтай мэдэгдэн, мэдээлэл зөвлөмж солилцон ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас зөвлөж байна. 

Хүрэн баавгайн тархац бүхий аймаг, сумдад амьдарч буй иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж байна   
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй