
Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулах төсөл, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл гэсэн 3 төслийг 2025 онд улсын комисст хүлээлгэн өгөхөөр хуваарийн дагуу ажлууд хийгдэж байна.
Тухайлбал, Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийг 93 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн үр дүнд Улаанбаатар хотын ус хангамжийн системд жилд 50 сая метр.куб ус нийлүүлнэ.
Тодруулбал, Улаанбаатар хотын баруун хэсэгт орших Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн шинэ эх үүсвэрүүд байгуулж, хоногт 140 мянга, жилд 50 сая метр.куб хүртэл хэмжээний усыг нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ.
Өнөөдрийн байдлаар Биокомбинат, Шувуун фабрикт нийт 30 худгийн өрөмдлөг, тоноглол, ус дамжуулах 55 км шугам хоолойн угсралтын ажил 89 хувьтай байна.
Ирэх арваннэгдүгээр сард ажлыг дуусгахаар төлөвлөжээ.
Түүнчлэн Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, хяналт-удирдлагын скада системийн хэрэгжилт 99 хувьтай байгааг Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл танилцууллаа.
Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн жилд 50 сая метр.куб усыг төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ | ||
Үзсэн: 138 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.