Шууд Chart

Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна!

2025-08-20 08:21:42

Өнөөдөр Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг болон Дундговийн хойд хэсгээр их усархаг бороо орох, салхины эрч ширүүсэх зэрэг цаг агаарын онцгой нөхцөл байдал үүсэж болзошгүйг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүллээ.

Иймд хур борооны эрчимжлээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух аюултай тул иргэдийг:

- Үерийн аюултай бүсээс зайдуу газар амьдрах, 

- Гол мөрөн, нуурын эрэг хөвөөнд амарч зугаалахдаа онцгойлон анхаарах,

- Уулын ам, голын эрэг, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх,

- Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Мөн шаардлагагүй тохиолдолд аян замд гарахгүй байх, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

Гэрээс гарахдаа шүхэр, усны цуваа авч, хувцсаа тохируулан өмсөх, орон сууцны хорооллын авто зогсоол, подвал руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, үерийн аюулаас гэр орон, өмч хөрөнгө, ундны усны нөөц худгийг хамгаалалттай байлгахыг онцгойлон сануулж байна.


Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй