
АНУ-ын автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг "Ford" Хойд Америкийн зах зээлээс 850.000 орчим автомашинаа эргүүлэн татахаар болсноо мэдэгдлээ. Учир нь 2013, 2014 оны "C-MAX", "Fusion", "Escape" болон "Lincoln MKZ" зэрэг автомашинуудын аюулгүйн дэр ослын үед хэвийн ажиллахгүй байж магадгүй гэж үзсэн байна. Гэхдээ "Ford" компани аюулгүйн дэртэй холбоотойгоор хүн бэртэж гэмтсэн талаарх мэдээлэл хүлээн аваагүй байгаагаа мэдэгдсэний зэрэгцээ дилер компаниуд худалдан авагчдад автомашиных нь гэмтлийг үнэгүй засч өгнө хэмээн зарлажээ.
Өнгөрсөн долоо хоногт өрсөлдөгч "General Motors" компани тоормозны гэмтэлтэй холбоотойгоор 220.000 автомашинаа эргүүлэн татсан юм. Ингэснээр тус компанийн энэ жил эргүүлэн татсан нийт автомашины тоо 15 саяыг даваад байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
"Ford" 850.000 автомашинаа эргүүлэн татаж байна | ||
Үзсэн: 2327 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.