Шууд Chart

Гадаад улсад цагдаагийн 124 алба хаагчийг суралцуулна

2025-08-21 08:33:22

 

Гадаад улсын цагдаагийн байгууллагын сургалтыг 6 хүртэлх жилийн хугацаанд сургаж, орон орны тэргүүн туршлагыг эзэмшүүлдэг. Тодруулбал, АНУ, ОХУ, БНХАУ, БНТУ, Австрали, Япон, Солонгос, Ирланд зэрэг улсын академи, их сургуулиудад 124 алба хаагчийг суралцуулж байна.

ЦЕГ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсээс санаачлан ОХУ болон Бүгд найрамдах Турк Улсын академийг амжилттай төгссөн ️32 алба хаагчийн гэрээг дүгнэх, мөн нэгдүгээр курсээс тавдугаар курсийн 78 суралцагчтай уулзалт зохион байгуулсан.

Уулзалтад ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Тайван, Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав нар оролцож, алба хаагчидтай санал солилцсон юм.

Мөн уулзалтын үеэр 18 алба хаагчид ЦЕГ-ын даргын энэ оны 07 сарын 24-ний өдрийн Б/1383 тушаалаар хугацааны цол, шагнал гардууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран алба хаагчдыг энэ онд ОХУ-д

  •  Мэдээллийн технологийн аюулгүй байдал,
  • Үндэсний аюулгүй байдлын эрх зүй,
  •  Эдийн засгийн аюулгүй байдал,
  • Сэтгэл судлал гэх чиглэлүүдээр тэтгэлэгтэй сургахаар сонгон шалгаруулалт явуулж, бэлтгэл ажлыг хангаж байна.

Гадаад улсад цагдаагийн 124 алба хаагчийг суралцуулна  
Үзсэн: 137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй