
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан 2025 оны их цэвэрлэгээ хийх хуваарь болон хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна.
Их цэвэрлэгээг энэ сарын 23, 24-ний өдрүүдэд хийх бөгөөд Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэвэрлэнэ.
Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Улаанбаатар хотод жилд 8 их цэвэрлэгээг зохион байгуулдаг. Энэ удаа хичээлийн шинэ жилийн өмнө буюу энэ сарын 23, 24-нд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Цэвэрлэгээг хэрхэн зохион байгуулах удирдамжийг дүүргүүдэд хүргүүлээд байна. Цэвэрлэгээнээс гарсан хогийг хариуцсан байгууллагууд нь тээвэрлэнэ” гэлээ.
ААН, иргэн та бүхэн бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Энэ сарын 23, 24-нд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна | ||
Үзсэн: 174 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.