Шууд Chart

Монголын үндэсний бөхийн холбооны Япон улс дахь салбар холбоо байгуулагдлаа

2025-08-21 14:30:00

Монголын үндэсний бөхийн холбооны Япон улс дахь салбар холбоо байгуулагдлаа. Энэхүү холбоо нь хилийн чанад дахь 4 дэх холбоо бөгөөд өмнө нь Европ, Австрали, Солонгос улсуудад ажиллаж амьдарч байгаа бөхийн зүтгэлтэн, бөхчүүд, иргэдийн оролцоотой байгуулагдаж Үндэсний бөхөө түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучууд нь үндэсний бөхөөрөө дамжуулан Монгол хэл, зан заншил, өв соёлоосоо алсрахгүй байх хэтийн зорилгыг хэрэгжүүлж ажиллахаар байгуулагдан ажиллаж байгаа болно.

МҮБХ-ны Япон улс дахь салбар холбооны ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал, нарийн бичгийн дарга, УЗ-ийн гишүүдээр Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, аймгийн арслан П.Батмөнх, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Б.Түвшинбаатар, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, аймгийн арслан Б.Дамба, Японы мэргэжлийн сүмо бөхийн магишира Азүмарюү С.Тодбилэг, чөлөөт бөхийн ОУХМ С.Мөнхсүх, жүдо бөхийн ОУХМ С.Энхчимэг, сагсан бөмбөгийн спортын мастер С.Одгэрэл нар сонгогдон ажиллахаар болжээ.

 


Монголын үндэсний бөхийн холбооны Япон улс дахь салбар холбоо байгуулагдлаа  
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй