
Энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт “Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Герман улсын иргэнийг үл таних морьтой хүн зодож дээрэмдсэн" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэрт хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид алдагдсан эд зүйлийг эрэн сурвалжлах, сэжигтэй этгээдийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, гадаад улсын иргэний биед хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, хувь хүн та гадаад улсын иргэдийг манай улсад зорчих хугацаанд тэдний аюулгүй байдалд анхаарч, аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Гадаад иргэнийг зодож, дээрэмдсэн этгээдийг илрүүллээ | ||
Үзсэн: 157 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.